1. ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Орон сууцны ипотекийн зээл гэдэг нь бүрэн баригдаж дууссан, Улсын комисс хүлээж ашиглалтад хүлээж авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны үнийн дүнгийн багахан хэсгийг төлөөд сонгосон байрандаа та нүүж орох боломжтой юм. Үүний тулд арилжааны банкнаас тавих шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй.
2. ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ АВАХАД ЯМАР ЯМАР ШАЛГУУРУУДЫГ ХАНГАХ ЁСТОЙ ВЭ?
Засгийн газрын 2016 оны 137 дугаар тогтоолоор баталсан “Ипотекийн зээл,санхүүжилтийн ерөнхий журам”-ын дагуу зээл хүсч буй иргэн нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай.
• Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
• Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
• Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
• Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдах;
• Барьцаалбар үйлдсэн байх. Харин ипотекийн зээлийн барьцааны зүйл болох орон сууц нь дараах шаардлагыг хангасан байна:
• Монгол Улсад байршилтай, нийтийн зориулалттай болон амины орон сууц байх;
• Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгийн даатгалд хамрагдсан байх;
• Ашиглалтад зохих журмын дагуу бүрэн хүлээн авсан байх;
• Эд хөрөнгө өмчлөх болон бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүссэн бол түүнийг хэлцлийн талууд зөвшөөрсөн байх;
• Биет байдал, чанарын доголдолгүй байх;
• Инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй байх;
• Амины орон сууцны хувьд газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх.